Дадлага сургууль зохион байгуулав

IMG_7011.jpg

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас “Тогтмол усанд эрэн  хайх, аврах ажиллагаа явуулах” сэдэвт дадлага сургуулийг “Хаялаг нуур”-т зохион байгууллаа.

Алба хаагчид усанд эрэн хайх, аврах ажиллагааны танхимын сургалтад хамрагдаж, уснаас эрэн хайх аврах ажиллагаа, нэрвэгдэгсдийг усан орчноос зөөвөрлөх, аврах цагираг шидэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, завь жолоодох гэсэн төрлүүдээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм.

Энэ үеэр Хаялаг нуурын эрэг дагуу хязгаарлах тэмдэг тавьж, амарч байсан иргэдэд коронавируст халдвар болон усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллалаа гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top