Гадаадын 93 орноос 40,492 иргэн татан авчээ

120239158_2503672383259022_6204892459848003243_o-6x3v8cs1ds353glu9pfhr38k2g2prnmt2upcfshdj5s.jpg

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэл хугацаанд нийт  93 орноос 40,492 иргэн эх орондоо иржээ.

Үүнээс 211  удаагийн тусгай үүргийн нислэгээр 33,480, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 7012 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

 Өнгөрөгч зургадугаар  сард 18 удаагийн нислэгээр 3968 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 31 удаагийн нислэгээр 4900 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top