Бүгд Найрамдах Франц болон Беларусь улсад ажиллаад ирлээ

img_2127_novyy-razmer.jpg

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр Бүгд Найрамдах Франц болон Беларусь улсад ажиллаад ирлээ.

 Энэ үеэр Франц Улсын Лион хот дахь “Десотел” группын “Невориз” дахь автомашины үйлдвэрт зочилж, автомашины үйлдвэрлэл хариуцсан инженер Марк Ларев, Степан Сервайс, Алайн Пероуд нартай уулзалт хийн, үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явц, үйлдвэрлэж байгаа автомашин, техниктэй танилцсан юм.  

Мөн тус улсаас Монгол улсад ирэх 8, 9 дүгээр сард нийлүүлэгдэх гал түймэр унтраах үндсэн албаны 21 автомашины үйлдвэрлэлийн сүүлчийн шалгалтыг хийж, автомашины ашиглалтын явцад үүсэх асуудал болон цаг уурын нөхцөлд тохируулан сайжруулах, өөрчлөх асуудлуудыг зөвшилцөн, шийдвэрлэлээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Беларусь Улсын Борисов хот дахь “Пожснаб” компанид зочилж, тус компанийн ерөнхий захирал Олег Александрович Дерябин, дэд захирал Сергей Николаевич Захаревич болон бусад холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтын үеэр тус үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явц, техник, тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, цаашид хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top