Аюулт үзэгдэл, ослын тоо 17.6 хувиар буурчээ

12-020.jpg

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 6 сард нийт 2036 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 669 хүн амь насаа алдаж, 103271 хүн гэмтэж /өвчилж/, 10.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн давхардсан тоогоор нийт 24334 хүн, 4727 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1966 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 49.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 17.6  хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын төрлөөр нь задлан өмнөх оны мөн үетэй харьцуулахад газар хөдлөлт 6.8 дахин, хүчтэй салхи, шуурганы тохиолдол 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа бол объектын гал түймэр 28.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тээврийн хэрэгслийн ослын 32 дуудлагад 239 хүн, 55 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 12 хүнийг аварч, 14 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан, гэмтэж бэртсэн, өвчилсөн хүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад дараах байдалтай байна.

Нэрвэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын төрлийн 35 хувийг объектын гал түймэр, 32 хувийг усны осол, 11 хувийг хүчтэй салхи, шуурга эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top