“Хэрэглэгчийн жил”-тэй холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаа иргэн танд, таны гэр бүлд хүрч, та бүхний эрх ашиг, аюулгүй байдлыг хангахад бүрэн чиглэгдэнэ.
Тиймээс Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас болзошгүй аюул, ослоос ард иргэдийг, хэрэглэгч таныг хамгаалахын тулд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон 2016 онд “Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг олон нийтэд тулгуурлан иргэд, хэрэглэгчдэд шуурхай хүргэж, гамшгийн эрсдэлийг бууруулах олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.
Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын шинжлэх ухааны үндсийг оновчтой тогтоох, сургалтын арга хэлбэрийг боловсронгуй болгож, сурталчилгаа, сэрэмжлүүлгийг зорилтод бүлэгт чиглүүлэх, хүргэхэд онцгой анхааран ажиллах юм.