Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

GJ1A1505.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч, хатагтай Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллааганы талаар хэлэлцэн, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, ажилтан, алба хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн гамшгаас урьдчилан сэргийлэх болон аюулгүй байдлыг хангах сургалт зохион байгуулах, алба хаагчдыг “Глобал сургалтын хөтөлбөр”-т хамруулах, сайн дурны ажилтан томилж ажиллуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “БНСУ-ын Засгийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын 500 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар “Гамшгаас хамгаалах судалгааны байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2014-2015 онд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүнд тус хүрээлэн нь дэлхийн жишигт нийцсэн техник, тоног төхөрөмжөөр хангагдан ажиллаж байгааг онцлоод төслийг санаачлан хэрэгжүүлсэн явдалд дахин талархсанаа илэрхийлье” гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам, Үндэсний галын удирдлагын газар, Үндэсний аврах алба-119, Гёонги мужийн Гал, гамшгаас хамгаалах газар, Гёонги мужийн Галын академи, Солонгосын Галын судалгааны хүрээлэн болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top