Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 139 иргэн ирлээ

164147429_2635538733405719_558658123638821416_n-6zezrqyqu7wsd3yuvdznt34h2yivnu6t8ev3wimjs5c.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг 18:53 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 139 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Туушин”, “Ти Жи Эс”, “Тайж”, “Хабу” зочид буудлуудад тусгаарлалаа.

Түүнчлэн дипломат ажилтан 5 зорчигч, тусгай зөвшөөрөлтэй 3, коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 32, дагаж явсан хүүхэд 3, нийт 43 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top