Дөрөвдэх ээлжийн 30,420 тун файзер вакциныг хүлээн авлаа

FB_IMG_1625705963622.jpg

Дөрөвдэх ээлжийн 30,420 тун файзер вакцин Монгол Улсад буулаа.  Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер – Comirnaty вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна.

Тодруулбал,

6 дугаар сарын 30-нд  85,410 тун вакциныг

6 дугаар сарын 23-нд 85,410 тун вакциныг

6 дугаар сарын 16-нд 84,240 тун вакциныг тус тус ирсэн гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

scroll to top