“Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах боломж” сэдвээр докторын зэрэг хамгааллаа

212963603_4160815037345649_785495708912269002_n-2.jpg

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн дэд профессор, хошууч Б.Саранцэцэг “Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах боломж” сэдвээр докторын зэрэг хамгааллаа.

Энэхүү докторын судалгааны ажил нь гамшгийн эрсдэлийн менежментийн онол, арга зүй, мөн чанар, олон улсын туршлага, эрх зүйн зохицуулалт, өнөөгийн байдлын хүчин зүйлийн шинжилгээ, стратегийг тодорхойлж, гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах чиглэлийг шинжлэх ухааны үүднээс онол, практикийн түвшинд цогц байдлаар нь судлагдснаараа шинэлэг  юм.

Мөн гамшгийн эрсдэлийн менежментийн онол, арга зүй эрх зүйн зохицуулалтад хийсэн дүгнэлт, асуулга, судалгааны хүчин зүйлийн шинжилгээ, түүний үр дүнгээс гарсан тулгамдсан асуудал, түүнийг боловсронгуй болгох чиглэл, зөвлөмж, хувилбар боловсруулсан зэрэг нь судалгааны ажлын практик ач холбогдолтой.

Хошууч Б.Саранцэцэг нь 2008 оноос хойш 13 дахь жилдээ Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын салбараас төрж буй тав дахь эмэгтэй доктор юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top