Алба хаагчид цол нэмлээ

GJ1A1530.jpg

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад ОБЕГ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/668 дугаар тушаалаар цол нэмлээ.

Дэд хурандаа цолоор: Мэдээлэл шуурхай удирдлагын төв / 101,105/-ийн ахлах зохицуулагч, хошууч Ж.Оюунтамир,

Хошууч цолоор: ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв 113 дугаар ангийн захирагчийн орлогч, штабын дарга С.Баянманлай,

Ахмад цолоор: ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Оюунгэрэл, НОБГ-ын “Скай хапермаркет” ХХК-ийн гэрээт байцаагч, ахлах дэслэгч Ө.Ууганжаргал, “ДЦС-4” гэрээт гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Л.Энхбат, Мэдээлэл шуурхай удирдлагын төв /101,105/-ийн ахлах зохицуулагч, ахлах дэслэгч Т.Нямбаатар,

Ахлах дэслэгч цолоор: ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэслэгч С.Алтангэрэл, НОБГ-ын мэргэжилтэн, дэслэгч Э.Гүрхүү, Мэдээлэл шуурхай удирдлагын төв / 101,105/-ийн мэргэжилтэн, дэслэгч Б.Батдэлгэр, ДХИС-ийн Инновацын төвийн судалгааны ажилтан-багш, дэслэгч Б.Ганзагас,

Дэслэгч цолоор: ОБЕГ-ын Ар тал, санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн, ахлагч Б.Батдорж, Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албаны эмч, дэд ахлагч Ч.Сарантуяа, мөн бригадын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах ахлагч Б.Ганболд, мөн бригадын шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, ахлах ахлагч Б.Болд,

Дэд ахлагч цолоор: НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн аврагч, жолооч-холбоочин А.Жархин, “Аврагч” БТТС-ын 121 дүгээр ангийн тамирчин Б.Шоовдор, Гамшиг судлалын хүрээлэнгийн техникч Т.Билгүүн нар шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top