Онцгой байдлын ерөнхий газраас “Консейл Сантэ” компанитай хамтран Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” техникийн туслалцааны төслийн багийн гишүүдийн уулзалт боллоо.
Энэхүү төсөл нь 2022-2029 онд хэрэгжүүлэх бөгөөд “Монгол Улсад Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, улсын хэмжээнд байгуулах гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийн шийдэл, холбогдох стандарт, журам, зааврыг боловсруулах юм.
Уулзалтаар төслийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын явцын талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.