1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн 12 дугаар гудамжийн 3 тоотод оршин суугч иргэн Д /25 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 2016.01.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.01.31-ний өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, ар гэрийн 2 иргэн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.01.31-ний өдрийн 18:30 цагт тус сумын Жинст багийн 2 дугаар гудамжийн 11 тоотод иргэн Б-гийн гэрт байсныг олж ар гэрт нь хүргэж өгсөн.
Цасанд суусан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар багийн “Бурхант” уулын хойд талд 78-93 УБӨ улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.01.31-ний өдрийн 18:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автошашинтай ажиллаж, иргэн П /36 настай, эрэгтэй/, Ц /34 настай, эмэгтэй/, Э /10 настай, эрэгтэй/, Г /8 настай, эмэгтэй/, А /9 сартай, эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргасан.
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Жаргалан багийн “Суврагын-Ар” гэдэг газар 29-92 УНТ улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.02.01-ний өдрийн 00:03 цагт хүлээн авч Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Б /56 настай, эрэгтэй/, М /54 настай, эрэгтэй/, Н /34 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргасан.
Аврах ажиллагаа: Ховд аймгийн Буянт сумын “Буянт” голын мөсөн дээгүүр ус хальж Норжинхайрхан багийн 1 дүгээр гудамжийн 17 өрх айлын гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 2016.01.31-ний өдрийн 07:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашинтай, орон нутгийн 30 иргэн, 4 автомашинтай, нийт 53 хүн, 6 автомашинтай ажиллаж, иргэн П, Ц нарын гэрийг нүүлгэсэн. Голын мөсийг 1.5х2 метрийн хэмжээтэй 4 цооног гарган, усны урсгалыг өөрчилж, 100 метр шороон далан босгон ажиллаж байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Өмнө хөлцөөт” гэдэг газар иргэн А-гийн 8 үхэр 2015.12.27-ны өдөр өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-гийн 4 үхэр 2016.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20-ны өдрийн 168 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн Г, А, Т нарын 6 хонинд 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Ганьд” гэдэг газар малчин А-гийн 9 хонь 2016.01.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Дэлгэр цогтын-Энгэр” гэдэг газар малчин А-гийн 3 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Бор нуруу” гэдэг газар малчин Э-гийн 4 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаан худаг” гэдэг газар малчин Э-гийн 2 хонь 2016.01.10-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 154 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Халзангийн хөндий” гэдэг газар иргэн Ж-гийн 2 хонь 2016.01.12- ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 157 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар малчин Д-гийн 2 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦЛ-ийн 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр “Хонины цэцэг” шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Хөндлөн” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.01.11-ний өдөр “Үхрийн хорт салст халуурал” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20 ны өдрийн 41 дүгээр хариугаар “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Бугат” гэдэг газар оторлож байгаа малчин Ч-гийн 3 үхрийг 2016.01.22-ны өдөр чоно идсэн. Сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 14 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Хайлааст” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2016.01.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 317/307 дугаар сорилын хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Могод сумын Баясгалант багийн “Хандын өвөлжөө” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.28-ны өдрийн 318/308 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Хяргас сумын Бугат багын “Бор хайрханы бэл” гэдэг газар малчин М-ийн баруун гар, 2 үхэр, 2 адууг, 2016.01.29-ний өдөр чоно хазсан. Тухайн чоныг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.30-ны өдрийн 152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн зүүн талд байрлах цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.31-ний өдрийн 19:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Да хүрээ трейд ХХК-ийн хашаанд “Тэнүүн” сэлбэгийн дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.31-ний өдрийн 22:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.31-ний өдрийн 23:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Монел”-ын 33 дугаар гудамжийн 24/А тоотод үйл ажиллагаа явуулдаг “Билгүүт заяа” хүүхдийн цэцэрлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.01-ний өдрийн 01:16 цагт хүлээн авч Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян говь” ХХК-ийн хашаанд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.31-ний өдрийн 12:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР