1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Аврах ажиллагаа: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар сургуулийн ард дулааны шугамын худагт хүн унасан гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 2016.01.30-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч Нийслэлийн Онцой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн О /26 настай, эрэгтэй/ аварч дүүргийн ЯТТТ-ын эмч Г-д хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Өмнө хөлцөөт” гэдэг газар иргэн А-гийн 8 үхэр 2015.12.27-ны өдөр өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-гийн 4 үхэр 2016.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20-ны өдрийн 168 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн Г, А, Т нарын 6 хонинд 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Ганьд” гэдэг газар малчин А-гийн 9 хонь 2016.01.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Дэлгэр цогтын-Энгэр” гэдэг газар малчин А-гийн 3 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Бор нуруу” гэдэг газар малчин Э-гийн 4 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаан худаг” гэдэг газар малчин Э-гийн 2 хонь 2016.01.10-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 154 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Халзангийн хөндий” гэдэг газар иргэн Ж-гийн 2 хонь 2016.01.12- ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 157 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар малчин Д-гийн 2 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦЛ-ийн 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Хөндлөн” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.01.11-ний өдөр “Үхрийн хорт салст халуурал” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20 ны өдрийн 41 дүгээр хариугаар “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Бугат” гэдэг газар оторлож байгаа малчин Ч-гийн 3 үхрийг 2016.01.22-ны өдөр чоно идсэн. Сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 14 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Хайлааст” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2016.01.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 317/307 дугаар сорилын хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Могод сумын Баясгалант багийн “Хандын өвөлжөө” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.28-ны өдрийн 318/308 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Хяргас сумын Бугат багын “Бор хайрханы бэл” гэдэг газар малчин М-ийн баруун гар, 2 үхэр, 2 адууг, 2016.01.29-ний өдөр чоно хазсан. Тухайн чоныг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.30-ны өдрийн 152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 4, дуудлагатай байлаа.
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, иргэн А-гийн 20х18 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.30-ны өдрийн 16:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг гал түймэрт засварын ажил хийж байсан нэр, нас тодорхойгүй 3 иргэн түлэгдсэн байсныг НЯТТТ-ийн эмч О ГССҮТөвд хүргэж өгсөн.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил худалдааны төвийн хойд талд дулааны шугамын худагт дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.31-ний өдрийн 01:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд 15х12 хэмжээтэй 2 давхар хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.31-ний өдрийн 03:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр; 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр; БГД-ийн ОБХ-ийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Нийт 22 албан хаагч 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг гал түймэрт А /14 настай, эрэгтэй/ угаартаж, ухаангүй байсныг аварч НТТТ-ийн төвд; иргэн Б /овог, нас тодорхойгүй эрэгтэй/, Э / 35-40 орчим настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/, С /15 настай, эмэгтэй/, Б /13 настай, эрэгтэй/ нарыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тус тус шилжүүлэн өгсөн.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.30-ны өдрийн 19:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч,
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Хангамж”-ийн хэсгийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.30-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт “Мужааны цех”-д гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.01.30-ны өдрийн 14:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн “Гэгээ анар од” ХХК-ны Гэгээ ХҮТ-ийн галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.30-ны өдрийн 21:02 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 9 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн задгайн 19 тоотод иргэн Н-ийн байшингийн үүдний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.30-ны өдрийн 22:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР