1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 16-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17,18-ны өдөр Алтайн салбар уулсаар түр зуур 18-20 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 16-ны өдөр нутгийн өмнөд хэсгээр, 17-ны өдөр ихэнх нутгаар, 18-ны өдөр нутгийн зүүн хагаст хална.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Дээд гавжийн шанд” гэдэг газар шинэ хурдны автозамын зорчих хэсэг Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:13-ны өдрийн 08:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан 08:40 цагт очиж, иргэн М-ийн “Аксио” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 23:05 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Салхи, шуурга – Хүчтэй салхи шуурга: Өвөрхангай аймгийн Баянгол сумын Хаяа багийн “Домбоны говь” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 115 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ 07.13-ны өдрийн 01:00 цагийн орчим 20-24 м/с хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 2 айлын 2 гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 07.13-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Б, Б нарын 4 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Бүрдэн цохиот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/07.12-ны өдрийн 23:20 цагийн орчим 20-24 м/с хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас тус аймгийн Богд сумын харьяат малчин Д-ийн 4 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 07.13-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу Богд сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 07.13-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Д-ийн 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, “Тахилт”-ын хэсэг 07.13-ны өдрийн 14:30 цагийн орчим түр зуурын хуй салхи үүссэний улмаас тус хорооны Тахилт хэсгийн 7, 8, 18 дугаар гудамжны айлуудын хашаа, гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 07.13-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Хуй салхинд 13 айлын байшингийн дээвэр хууларч, 32 айлын гэр, хашаа нурж, эвдэрсэн.
Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн “Булаг” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 5 км-т/ 07.13-ны өдрийн 19:00 цагийн орчим түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 1 айлын 2 гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар болон сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 07.13-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Н-ийн 4 ханатай 1 гэр, 5 ханатай 1 гэр нурж, эвдэрсэн.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Янжийн арал” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 17 км-т/ 07.13-ны өдрийн 19:00 цагийн орчим түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 3 айлын гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар болон сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 07.13-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Д-ийн 4 ханатай 1 гэр, иргэн Д-ийн 5 ханатай 1 гэр, “Дулаан-Энгэр” гэдэг газар “Смарт-Өргөө” ХХК-ийн 4 ханатай 1 гэр, 5 ханатай 1 гэр тус тус нурж, эвдэрсэн.
Үер – Уруйн үер: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн “Зүүний-Ам” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ 07.13-ны өдрийн 17:30 цагийн орчим усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 1 айлын гэр үерийн усанд өртөж, урссан тухай мэдээллийг мөн өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 07.13-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Үерийн усанд малчин Н-ын 5 ханатай 1 гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар Экстрал загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.13-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т явганаар болон завиар, 2 дугаар бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 90 км-т завиар урсаж, 50 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон. 07.14-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлэн ажиллаж байсан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бүлэг 07.14-ний өдрийн 05:45 цагт буцсан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.11-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О/21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.13-ны өдрийн байдлаар 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газраас Орхон сумын Энхтал багийн “Бүрэнтолгой” гэдэг газар хүртэл “Хараа” голын усаар нийт 15 км-т завиар урсаж, 2 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 07.14-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ хальтарч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 07.13-ны өдрийн 05:00 цагаас 23:00 цаг хүртэл Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.13-ны өдрийн байдлаар тус сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газарт 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хүрхрээний 5 метрийн гүн усанд 6 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:00 цагт түр зогсоосон. 07.14-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Цас шаварт суусан: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн “Өрхөтийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 114 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км-т/ Алаг-Эрдэнэ сумаас Хатгал тосгоны чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан 2 зорчигч “Өрхөт” голын усанд суусан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 11:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 14 км замыг туулан 13:49 цагт очиж, “Зил 130” загварын ачааны автомашин, “Бонго-3” загварын ачааны автомашин “Өрхөт” голын усанд сууж, “Бонго-3” загварын ачааны автомашин дотор жолооч Б/29, эрэгтэй/, зорчигч Д /28 настай, эрэгтэй/ нар байсныг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, автомашинуудыг тус тус татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР