Б.Баттулга: Хүн бүр усанд сэлэх анхан шатны мэдлэгтэй байх ёстой

004.jpg

Жүжигчин О.Эгшиглэнт-Од, С.Энхбишрэл нар Нийслэлийн онцгой байдлын аврагч, Нийслэлийн аврах ангийн бүлгийн дарга Б.Баттулгатай уулзаж хэрхэн аврах ажиллагаа явуулах болон иргэд гол усанд сонор сэрэмжтэй байх талаар зөвлөгөөг хүргэлээ.

-Та анх хэрхэн аврагч болсон бэ?

-Би анх Батлан хамгаалах их сургууль төгсөөд Иргэний хамгаалалт аврах ангид орж энэ гоё ажилд орон Усан спорт сургалтын төвд суралцан аврагч болж байсан. Хүний амь нас аврах гоё учраас аврагч болно гэж шийдэж байлаа.

-Бага насны хүүхдүүд ямар тохиолдолд усанд хөл алдаад байна?

-Бага насны хүүхэд эцэг эхийн хараа хяналт дор зориулалтын газар буюу усан спортын төвд усанд сэлэх ёстой. Түүнээс усны түвшин их үертэй газар усанд орж болохгүйг анхааруулж байна. Хүн бүр анхан шатны мэдлэгтэй байх ёстой. Түүнээс биш хүн бүр тогтоол ус усанд ороод би живлээ гээд гараа сарвалзуулан ус залгидаг. Хүн шаартай адилхан. Усанд хөл алдахад тайван амьсгаагаа түгжихэд усан дээр хөвөөд гараад ирдэг. Тэр үед аль болох тайван байсан хүн гараа даллан сэлээд гараад ирнэ.

-Усанд хөл алдсан хүнтэй таарахад ямар арга хэмжээг авах хэрэгтэй вэ?

-Зөвлөгөө өгөхөд урсгал усанд хүн живж байхад өөрсдөө сэлж чаддаггүй бол эрэг дагаад явж яваад бургас юм уу ойрхон гарт таарсан тэр хүнд хүрч болох зүйл өгөх хэрэгтэй. Магадгүй юм өгч чадахгүй ч тэр хүнтэй ойрхон таныг аварлаа шүү гээд гараа сарвайгаад байхад тэр хүн сэтгэл зүйгээрээ намайг аврах гэж байна гээд сэлсээр байгаад эрэг дээр гарч ирэх ч тохиолдол бий.

-Хүнийг уснаас аварсны дараа танд ямар мэдрэмж төрдөг вэ. Аврагдсан хүмүүс танд хэрхэн ханддаг вэ?

-Аврагч болсны хамгийн сайхан нь аврах ажиллагаа явуулан тэр хүнийг эрэг дээр гарган анхны тусламж үзүүлэн эсэн мэнд байх нь хамгийн гоё. Тэр хүмүүсийн урмын үгээр тэтгэгдэж ажлаа хийж байгаа.

-Та хамгийн анх хаанаас хүн аварч байсан бэ?

-Анх АНУ-ын Элчин сайдын яамны байрны тэнд Дунд голд хүн живж байхад аврах ажиллагаа явуулж аварч байсан. Тэр үед нөгөө хүн маань живээд ус ихтэй юмнаас зуурсан байхад нь сэлж аварч байлаа. Аврах ажиллагаа олон янз. Надаас том хүнд жинтэй хүн усан бассейнд живж байлаа гэхэд живж байгаа хүн өөрөөсөө гурав дахин их хүч гаргадаг болохоор шумбаад тэр хүнийг доороос нь түлхэж аварна.

Эх сурвалж: urug.mn

scroll to top