Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун  хойш эргэж 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 17-22 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон Сэлэнгийн сав газар, Улз голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 07:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 07:44 цагт очиход иргэн М-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 57 минут ажиллаж унтраасан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдын 4.5 км зам туулан 07:44 цагт очиход иргэн М-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 57 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 11:16 цагт очиход иргэн З-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 03:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 03:41 цагт очиход иргэн Б-ын “Кровн” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар Экстрал загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 07.17-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 22:10 цаг хүртэл иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.17-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: тус сумын “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл 4 завиар 21 км-т 2 удаа, нийт 84 км-т, 2 дугаар бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 40 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон.  07.18-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ 13 хүн Эг-ийн голын эрэгт зугаалж байснаас 1 хүн голд сэрүүцэхээр ороод живсэн тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.15-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд Орхон аймгийн харьяат иргэн Б /23 настай, эрэгтэй/-г 07.17-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 21:30 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.17-ны өдрийн байдлаар Хужир нуга гэдэг газраас Ингэт багийн Цурхайт гэдэг газар хүртэл 60 км завиар, 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цант багийн “Хаяаны дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-т/ Малчин Г явганаар үхэр тууж “Хэрлэн” голыг гатлах явцдаа живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн тус аймгийн Дадал сумын харьяат иргэн Г/29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.17-ны өдрийн 05:00 цагаас мөн өдрийн 20:20 цаг хүртэл зохион байгууллаа. 07.17 -ны өдрийн байдлаар анх осолдсон газраас Цант багийн “Худраганы бургас” гэдэг газар хүртэл 55 км-т завиар мөн 2 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.  

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т, Багануур дүүргээс зүүн зүгт 5 км-т/ 6 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 07.16-ны өдрийн 19:35 цагт очиход Улаанбаатар хотын харьяат иргэн М/42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ “Хэрлэн” голын усанд сэлэхээр ороод живсэн байсан тул голын усаар 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас тус багийн Хөхтий гэдэг газар хүртэл 40 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүгд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн. 

Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Ар-үзүүрийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 173 км, сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ 12 хүн  “Тэрхийн цагаан” нуурын эрэгт зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/-нь живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 173 км зам туулан 17:35 цагт хүрэлцэн очиж 40 метрийн тойрогт, 9 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:54 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

 Бусад: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Шүр” худалдааны төвийн хашаанд 4 метрийн гүнтэй бохирын шугамын худагт цэвэрлэгээ хийж байсан 2 хүн ухаан алдаж унасан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 500 метр зам туулан 13:56 цагт очиход Шүр худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Оюу” дэлгүүрийн бохирын шугам бөглөрснөөс бохирын шугамын худагт цэвэрлэгээ хийж байсан “Дорнод нийтийн аж ахуйн үйлчилгээ”-ний газрын ажилтан У /25 настай, эрэгтэй/ ухаан алдан унасан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт, “Оюу” дэлгүүрийн ажилтан Ө/37 настай, эмэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.  

4.Мэдээлэл:

Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Шаргын нуур” гэдэг газар /аймгийн баруун хойд зүгт 145 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ “Шарга” нуурын эрэг дээр 12 хүн зугаалж байснаас 1 хүн нь хийлдэг гудастай усны мандалд зугаалж байгаад салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 145 км зам туулан 21:40 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Н /20 настай, эмэгтэй/ хийлдэг гудастай усны мандалд зугаалж байгаад салхинд туугдан эргээс 300 метр холдсон байсныг тус сум дах Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, 21:15 цагт хийлдэг гудас ашиглан нуурын усанд сэлж эсэн мэнд гаргасан байсан тул тухайн газраас 22:20 цагт  бүлэг буцсан.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top