Бельгид үерийн улмаас амиа алдагсдын тоо 31 болж нэмэгджээ.
Албаныхны мэдээлснээр 163 хүн сураггүй хэвээр байна.
Герман, Бельгид хүчтэй аадар борооны улмаас үер болж, нийт 100 гаруй хүн амиа алдаад байна. Мөн хөрш Нидерланд улсад үерийн гамшиг нүүрлэжээ.
Германы Канцлер Ангела Меркель “Засгийн газрын бүх хүчин ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалахын төлөө хамтын хүчээр чармайна” гэжээ.