Анталия-УБ чиглэлийн нислэгээр 134 иргэн ирлээ

IMG_5770-scaled-092927-602697703.jpeg

Анталия-УБ чиглэлийн ОМ7162 рeйсийн агаарын хөлөг өнөөдөр 14:36 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 134 зорчигч ирснээс бөгөөд Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 104, өвдөөд эдгэсэн 16, дагаж явсан 14 хүүхдийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ.

Түүнчлэн гэрийн ажиглалтад шилжсэн 130 зорчигчдыг PCR шинжилгээнд хамруулаад байна гэж  УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top