Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг зохион байгуулж байна

IMG-9e4f051a59a1fe57d8d8695408910094-V.jpg

 Коронавируст халдварын цар тахлын үеийн орон нутгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг сайжруулах, Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжих, мэргэжил аргазүйгээр хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дундговь аймагт ажиллаж байна.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар  авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний  үр дүнг үнэлж, үнэлгээгээр илрүүлсэн сайжруулах арга хэмжээний зөвлөмжийг боловсруулах юм.

Мөн коронавируст халдварын үед шуурхай арга хэмжээг халдварын үе шат бүрт, орон нутгийн онцлогт тохируулан сургалт, дадлагыг зохион байгуулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top