Монголын рафтингийн холбооноос зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын баг тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн амжилтыг үзүүллээ.
Тодруулбал, Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбараас 3 баг оролцсоноос аврагч, ахлах ахлагч О.Шүхэрбаяр ахлагчтай баг 1-р байр, аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцаг ахлагчтай баг 2-р байр, аврагч, ахлах ахлагч П.Дэлгэрсайхан ахлагчтай баг 3-р байрт шалгарч, нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн юм.
Архангай аймгийн Тариат сумын Суман голд зохион байгуулагдсан тус тэмцээнд 7 багийн 28 тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж, шилдгүүдээ шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.