Завьт эргүүлийнхэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

225383097_1830114290519121_3978580303878062098_n.jpg

Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагдаа, Хүүхэд хамгааллын төвийн ажилтнуудтай хамтран 06 сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид сүүлийн долоо хоногийн хугацаанд /2021.07.26-08.01/ гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 5364 иргэнд хүргэж /том хүн-3780 хүүхэд-1584/, ногоон бүсээс 853 автомашин холдуулан, 2668 ширхэг тараах материал тарааж сэрэмжлүүлэг өглөө.

 Мөн усны осолд өртөх эрсдэлд орсон нэг иргэний амь насыг аварч, голд суусан 2 автомашиныг татаж аюулгүй болгосон бол Аврах ангийн алба хаагчид  буцалтгүй  нэг нэрвэгдэгчийг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top