Сургууль, цэцэрлэгийг цахим болон танхимын хэлбэрээр эхлүүлэх шийдвэр гаргалаа

229313712_1025957931566654_5130181666889550727_n.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Энэ хичээлийн жилд:

-1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд

-854 сургуульд 718.817 сурагч

-75 МСҮТ-д 40.165 суралцагч

-88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.

Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

-09 дүгээр сарын 01-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ.

-Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав.

-2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

-Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна.

-Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

-Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ.

– Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.

-Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана.

-Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана.

ДЭЭД БОЛОВСРОЛ

-Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.

-2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.

scroll to top