Эртний олимп үүссэн өлгий нутаг болох Грекийн Эвиа арал дээр дэгдсэн ойн түймэр хүчтэй салхинд туугдан нэмэгдсээр байна.
Түймрийн улмаас арлын 2000 гаруй хүнийг завиар нүүлгэн шилжүүлсэн бөгөөд аюулаас иргэдийг холдуулах уг ажил үргэлжилсээр байгаа юм.
Грек улсад сүүлийн 30 жилд байгаагүй их халуун болж агаарын температур цельсийн 45 градуст хүрсэн нь олон удаагийн түймэр гарах үндэс болсон.
Хуурайшилт, хэт халууны улмаас тус улсад энэ жил 100 гаруй удаагийн түймэр гарсан бөгөөд хамгийн сүүлд Афин хотын ойролцоо гарсан түймрийг унтраажээ.
Түймрийн улмаас үзэгдэх орчин муу болсон нь гал унтраагч онгоцнуудад саад болж байгаа ба Их Британи, Франц, Герман улсууд тусламж илгээгээд байна.
Грекийн зэргэлдээх Турк улс мөн сүүлийн жилүүдэд байгаагүй аймшигт түймэртэй нүүр тулж буй бөгөөд тус улс дахь түймрийн улмаас 8 хүн амиа алдаж хэдэн мянган хүн гэр оронгүй болжээ.
Эх сурвалж: BBC