Пфайзер/БиоНТех вакцины ээлжит тунг хүлээн авлаа

photo_2021-08-12_11-46-39.jpg

Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 117,000 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авлаа.

Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна.  Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 2 дугаар улиралд нийт 255,060 тун вакцин хүлээн авсан бөгөөд 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 567,450 тунг хүлээн авсан. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу 9 дүгээр сарыг дуустал хүлээн авах болно.
 Пфайзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.

Эх сурвалж: ЭМЯ

scroll to top