Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орохгүй, салхи хойноос 5-10 м/с, 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км зам туулан 14:12 цагт очиход иргэн Б-гийн 8×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 36 км-т, Ө-51°16’12.0” У-100°19’48.0”/ 08.25-ны өдрийн 16:48 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 16:58 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т, Ө-43°54’36.0” У-102°21’00.0”/ 08.25-ны өдрийн 18:11 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 18:19 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн “Бударгана” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т, Ө-42°52’12.0” У-105°59’24.0”/ 08.25-ны өдрийн 20:51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:00 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонНийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.25-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх-Уул”, “Яргайтын-Ам” түүний орчмын зуслангийн бүсэд явганаар 11 км-т, автомашинтайгаар 28 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт зогсоосон. 08.26-ны өдрийн 11:00 цагаас эхлүүлнэ.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим жимсэнд явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 08.24-ний өдөр “Эрхэт-Ар тогоот” гэдэг газраас “Эрхэтийн хавцал” гэдэг газар хүртэл явганаар болон морьтойгоор 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 08.25-ны өдрийн 02:35 цагаас 08:00 цаг хүртэл цас орж цасны зузаан уулархаг газар 40-50 см, тал газар 20-30 см хүртэл цасан бүрхүүл тогтсон тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоосон. 

Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Хархираан багалзуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ 08.23-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Б гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс малчин Б /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.23-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хархираан” голын эргээс мотоциклыг олсон. 08.25-ны өдөр 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Хархираан багалзуур” гэдэг газраас “Гацаадаг” гэдэг газар хүртэл Орхон голын усанд завиар 40 км-т, 2 дугаар бүлэг мөн Орхон голын эрэг дагуу 40 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон. 08.26-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Шаварт суусан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д “Хэрлэн” голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 08.25-ны өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 22 км замыг туулан 23:10 цагт очиход тус хорооны “Эрэг бүрэг” гэдэг газраас Багануур дүүргийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн О-гийн “Эч эрви” загварын суудлын автомашин суусан байсныг татан гаргасан.   

Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн “Хүүшийн-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 233 км, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 53 км-т/ “Хуягт” голын усанд суудлын автомашин суусан байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 01:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 53 км зам туулан 02:45 цагт очиход Хуягт багаас Их-Уул сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-гийн “Ист” загварын суудлын автомашин усанд суусан байсныг татан гаргасан. 

Бусад: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Цагаан хус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс баруун зүгт 3 км-т/ Сэлэнгэ мөрөн үерлэж 4 айлын гэр усанд автаж болзошгүй байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 18:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 50 км замыг туулан, 20:00 цагт хаягт очиж 13 хүн үүнээс /8 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан бөгөөд 7 хүн нь гэртээ үлдэнэ гэсэн тул орхисон. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top