Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ оныг дуустал сунгав

0826.png

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд болж коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаснаар улбар шар түвшинд иргэд ажиллаж, амьдарна. Харин өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл сунгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

scroll to top