Ажлын хэсэг Завхан аймагт сургалт зохион байгуулж байна

IMG-cf5c16f8c7cb7181dc449cbacd2915be-V.jpg

Монгол Улсын шадар сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Завхан аймагт “Коронавируст халдвар (Ковид-19) явцын үнэлгээ хийх, орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны чадавхыг сайжруулах” ажлын байран дах сургалтыг зохион байгуулж байна.

Ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулан МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч  Др. Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top