Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Ховд аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн  аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 4-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулаараа нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 18:27 цагт очиж хашаанд хураалттай 2м3 түлээний мод шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:50 цагт очиж иргэн О-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, дотор хураалттай байсан 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 18:28 цагт очиж иргэн Н-ийн 4 ханатай гэрийн баруун хойд талын хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 02:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км /10км/ замыг туулан 02:36 цагт /02:47 цагт/ тус тус очиж иргэн Б-гийн 8х6 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн мансард, дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шившлэг багийн “Угалзын мараат толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 259 км, сумын төвөөс баруун урд зүгт 88 км-т, Ө-51°10’12.0” У-98°13’12.0”/ 08.31-ний өдрийн 02:55 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03:02 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 186 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км/-т хүүхэд тогтоол усанд осолдсон тухай дуудлагыг 08.30-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан очиж 2 удаагийн шумбалтаар эргээс 13 метр зайтай, 3.2 метрийн гүнээс 18:54 цагт иргэн Т /12 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гарган аймгийн Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Өндрөөс унах: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрны 3 дугаар давхраас хүн унасан байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 06:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 06:30 цагт очиж тус байрны оршин суугч иргэн М /26 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орцны тагтан дээр унаж зүүн хөлийн өвдөг бяцарсан байсныг тагтнаас буулган эмнэлгийн анхны тусламж үзүүлж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсонБаянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг Шаргалжуут багийн “Баян давааны-Ам” гэдэг газраас “Баяндавааны эх” гэдэг газар хүртэл 8 км, “Асгатын-Ам” гэдэг газраас “Асгатын-Эх” гэдэг газар хүртэл 7 км, “Шаргалжуут” голын эрэг дагуу “Элбэнхийн-Ам” гэдэг газар хүртэл 16 км, тус аймгийн Өлзийт сумын “Нарийн гол” багийн “Намын давааны-Ам”  гэдэг газар хүртэл 8 км, нийт 50 км-т явганаар болон автомашинтай, нисгэгчгүй нисгэгч аппарат /дрон/  хөөргөн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 08.31-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуусан иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 08.24-27-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 08.27-ны өдрийн 20:00 цагт түр зогсоосон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 08.28-ны өдрийн 08:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Цагаан булаг” хорооллын задгайд /аймгийн төвөөс баруун урд зүгт 226 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т тус сумын харьяат иргэн Г 08.25-ны өдрийн 08:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 08.30-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид иргэн Г /45 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 56 км замыг туулан 21:51 цагт очсон. 08.31-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top