МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн Төрийн удирдлагын хөтөлбөрийн магистр, докторын элсэлтийн бүртгэл цахим хэлбэрээр https://burtgel.num.edu.mn/negdsen/ хаягаар явагдаж байна. Элсэлтийн бүртгэл 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл явагдана.
Цар тахлын улмаас сургалтын үйл ажиллагаа цахим болон танхимын хэлбэрээр хослон явагдаж байна. Төрийн удирдлагын хөтөлбөрт нэг байгууллагаас нэгээс хоёр алба хаагчийг суралцуулах боломжтой юм байна.
Иймд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллага Төрийн удирдлагын магистр, докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй алба хаагчдын нэрсийн жагсаалтыг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтэст ирүүлнэ үү.