Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 9 дүгээр сарын 02-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4, 5-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 9 дүгээр сарын 02-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. 4-5нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 17:00 цагт очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр, 3×4 метрийн хэмжээтэй амбаар, 1 тн өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 20:35 цагт очиход иргэн О-гийн 8×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 6×4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Булган сумын Баянсуудал багийн “Задгай”-д айлын хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 20:28 цагт очиход иргэн Д-гийн хашаанд хураалттай байсан 1.5 тн өвс шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонБаянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг Өлзийт сумын Ёлын-Ам багийн “Өвөр баянт”, “Баянгийн-Ар”, “Намийн даваа”, “Нарийн гол” гэдэг газар 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 09.01-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуусан иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, хүрэм, цамц олдсон/-ийг 08.24-27-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 08.27-ны өдрийн 20:00 цагт түр зогсоосон.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Цагаан булаг” хорооллын задгайд /аймгийн төвөөс баруун урд зүгт 226 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т тус сумын харьяат иргэн Г 08.25-ны өдрийн 08:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 08.30-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэн Г /45 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 08.31-ний өдөр эрэн хайх ажиллагааг Хайлааст багийн “Модон гүүр” гэдэг газраас Тосон багийн “Дүүжин гүүр” гэдэг газар хүртэл автомашинаар 56 км, Туул голд завиар 80 км, явганаар 4 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон.  09.01-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Ус, цас, шаварт суусан: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 114 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 92 км-т/ “Орхон” голын усанд ачааны автомашин суусан тухай дуудлагыг 08.31-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 92 км зам туулан 00:25 цагт очиход Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Л-ийн “Хово” загварын өөрөө өргөгч автомашин усанд суусан иргэн Л /44 настай, эрэгтэй/, иргэн Г /46 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гарган автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон.

Завхан аймгийн Алдархаан сумын “Чигэстэй” голын усанд ачааны автомашин суусан тухай дуудлагыг 09.01-ний өдрийн 00:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 17 км зам туулан 00:43 очиход иргэн У-гийн “Кантер” загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргасан.   

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны “Цагаан- Орд” хотхонд байрны 11 давхарт цахилгаан шат гацаж дотор нь 2 хүн байгаа тухай дуудлагыг 09.01-ний өдрийн 00:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 00:55 цагт очиход иргэн Б /50 настай, эрэгтэй/, Г /34 настай, эрэгтэй/ нар байсныг гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top