Гал унтраах техникийн олон төрөлт спортын 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

240718526_2943408602599955_7498817073332826930_n.jpg

Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотын “Шахтер” цэнгэлдэх хүрээлэнд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эхэллээ. Тэмцээнд 14 орны 262 тамирчин өрсөлдөж аваргаа шалгаруулна.

Тэмцээний эхний өдөр “Довтолгооны шат”-ны төрлөөр эхэлсэн бол 9 дүгээр сарын 03-ны өдөр “Саадтай 100 метр”, 9 дүгээр сарын 04-ний өдөр “4х100 метр”, 9 дүгээр сарын 05-ны өдөр “Байлдааны тархалт”-ын төрлөөр үргэлжлэх юм.

Довтолгооны шатны төрлийн тэмцээний шүүгчдийн багийн дарга, ерөнхий шүүгчийн орлогч шүүгчээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллаж байна.

Монгол Улсын баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Онцгой байдлын ерөнхий газар

scroll to top