Шалгалтын явцад 1009 зөрчлийг арилгуулав

17.jpg

 Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.  Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1016 их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг хамруулж, гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 4533 зөрчил дутагдлыг илрүүллээ.

Шалгалтын явцад 1009 зөрчлийг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мэргэжлийн байгууллагаар батлуулаагүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй, барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийн систем төлөвлөөгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй.

Мөн цахилгааны гэрэлтүүлэг, олон нийтийн барилгын цахилгаан тоноглол, барилга байгууламжийн цахилгааны гэрэлтүүлэг хамгаалалтын бүрхүүлгүй, цахилгааны монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийж аюулгүй байдлыг хангаагүй, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг байрлуулаагүй дутуу, нөхөн хангалт хийгээгүй, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газар байрлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top