Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дундговь аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, Бороо орно, Салхи зүүн өмнөөс 6-11м/с, 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал:15-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 15-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Төмөр замын 12-р точик”  /аймгийн төвөөс зүүн зүгт 188 км, сумын төвөөс зүүн зүгт 13 км/-т Иргэн А-ийн Портер загварын ачааны автомашин шатсан. Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан, 11:55 цагт очиход Гонир багийн харьяат иргэн А-ийн Портер загварын 1тн өвс ачсан ачааны   автомашин бүрэн шатсан байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 32 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 99292742 дугаарын утсаар 00:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:15 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр бүрэн, иргэн Ш-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Тус гал түймэр дээр иргэн С /50 настай, эмэгтэй/ галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн “Ламтайга” гэдэг газар Аймгийн төвөөс баруун хойд зүгт 180км, сумын төвөөс баруун зүгт 59 км-т /Ө-50°02”24” У-98°10”12”/ 09.14-ний өдрийн 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:48 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70км, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т Ө-46°13”12” У-106°51”00”/ 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03:54 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нараас мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Усны осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Сонгины амралтын гүүр” “Туул” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 18:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 09.13-ны өдрийн 06:40 цагт эрлийн ажиллагааг эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт 9км зайд туул голоос 08:32 цагт Баянгол дүүргийн 1-р хорооны харьяат иргэн Э /41 настай эрэгтэй/ модонд тээглэсэн байсан цогцсыг гарган тус дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн  6 дугаар хороо, Бөхийн өргөөний урд К1 байр Барилгын 9 давхрын тагтан дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 19:07 цагт авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 19.23 цагт очиход Баянзүрх 10 дугаар хорооны иргэн Б /35 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох гэж байсныг 20 минут ажиллан буулгаж тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.26-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г 07.19-ний өдрөөс 08.27-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон. Ар гэрээс нь хүсэлт гаргасны дагуу 09.11-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 09.12-ны өдрийн байдлаар нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 9 ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо “Богдын даваа” гэдэг газраас “Зүүн салааны Бумбатын-Ам” газар хүртэл 9 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон.09.13-ны өдрийн байдлаар  Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид 11:00 цагаас  Сонгинохайрхан дүүргийн 24,25-р хороо Ар богдын давааны ам, Ар гүнт, Өвөр гүнтийн чиглэлд 600 метрийн өргөн фронттойгоор 11.5 км замд эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт эрлийг түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top