Хүүхдийн төв номын санд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ

1-2-71f7ebau8hj27tteib28zkcol8pao9l4lkgycvs6am8.jpg

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Хүүхдийн төв номын сан”-д гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг байгуулагын удирдлага, ажилчдыг оролцуулан хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Хүүхдийн номын ордон” нь БСШУ-ны сайдын 2002 оны 370 дугаар тоот тушаалаар УТНС-ийн харьяанд 2003 онд байгуулагдаж, 4 уншлагын танхим, 16 ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Хүүхэд багачууд ихээр төвлөрдөг төдийгүй архив болон номын өв их соёлын онцлогтой байгууллага юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнд түвшинг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсрууллаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top