Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-ны өдөр Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 18-ны өдөр Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 19-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-ны өдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 20-ны өдөр Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2. Обьектын гал түймэр:

Архангай аймаг, Цахир сумын Жинст багийн “Бумбат” хорооллын 4 дүгээр гудамжны 400 тоотод /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км-т/ иргэн Н-ын гэр, тавилгын хамт /09.14-ний өдрийн 22:00 цагийн орчим/ шатсан тухай мэдээллийг 09.15-ны өдрийн 10:28 цагт хүлээн авсан.

Орон нутгийн иргэд иргэн Н-ын 6 ханатай гэр, тавилга шатсаныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхонд лал гарч байна гарч байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:54 цагт очиход тус байрны 58 тоотод иргэн Э-гийн гал тогооны тавилга шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Увс аймаг, Түргэн сумын Чандмань багийн “Бураатай цай” гэдэг газар, автозамын зорчих хэсэгт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 33 км, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ Улаангом сумаас Давст сумын чиглэлд өвс тээвэрлэж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 33 км зам туулан 20:20 цагт очиход иргэн Я-гийн эзэмшлийн “Хино” загварын ачааны автомашин, тээвэрлэж явсан 6 тонн өвсний хамт шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 23:02 цагт очиход иргэн Т-гийн 9х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.    

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Архангай аймаг, Өлзийт сумын Ямаат багийн “Хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ “Орхон” голын усанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 09.15-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан.

Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 19:50 цагт ангийн байрлалаас хөдөлж, 09.16-ны өдрийн 02:24 цагт Өлзийт суманд очих хоноглоод 08:00 цагт цааш хөдөлсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top