Баянхонгор аймагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

c7af7a49052ba7f49ceaf60da6e90003675fa06e.jpg

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 23-ны 08:03 цагт газар хөдөллөө. Тодруулбал, газрын гадаргаас 10 километрийн гүнд газар хөдлөлт болсон бөгөөд хүч нь 5.6 магнитуд байжээ. 

Газар хөдлөлтийн чичирхийлэл Баянлиг, Баянговь сумдад болон Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт мэдрэгдсэн. Учирсан хохиролгүй гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

scroll to top