Зам даваа хаагдаж цаг агаарын аюултай үзэгдэл болж магадгүй

.-оюунжаргал-1-810x500-1.jpg

Б.Дэлгэрцэцэг

Ойрын үед хөрсөн дээр цочир хүйтэрч цаг агаарын аюулт үзэгдэл болох магадлалтайг цаг уурчид хэлж байна. Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдрөөс эхлэн баруун аймаг, тариалангийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа. Энэ талаар Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга  дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.

-Цаг агаар муудаж, хөрсөн дээр цочир хүйтрэхийг сэрэмжлүүлэх боллоо. Цочир хүйтэрнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Цочир хүйтрэл болчихсон, ихэнх нутгаар хүйтэрсэн. Хөрсний болон агаарын температур 0 градусаас доош заахыг цочир хүйтрэл гэдэг. Үүнийг онцгойлон авч үздэгийн учир нь төмс, хүнсний ногоо, үр тарианд ургац хураалтад сөрөг нөлөө үзүүлэх нь их. Тиймээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ гаргадаг. Баруун аймгуудын нутгаар өнөө шөнөөс эхлэн цаг агаар муудаж салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр нойтон цас орно. Өнөөдөр, маргааш хоёр хоног нойтон цас орж, зам даваа халтиргаа гулгаа үүсч болзошгүй. Тодруулбал, Завханы нутгаар өнөө шөнө, Хөвсгөл, Булган аймгийн хойд хэсгээр маргааш нойтон цас орно. Салхины эрч ширүүснэ. Иймд малчид тээвэрчид сонор сэрэмжтэй байхыг сануулъя.

-Гамшигт үзэгдэл болно гэсэн үг үү?

-Ерөнхийдөө ихэнх нутгаар нутгаар салхи шуургатай, нойтон цас орох цаг агаарын аюултай үзэгдэл болох аюултай. Тухайлбал, Завханы нутгаар хүчтэй салхины улмаас шон нурах, зам хаагдаж болзошгүй. Цаг агаарын аюултай үзэгдэл болох магадлалтай ч гамшгийн хэмжээнд хүрэх нөхцөл бүрдээгүй.

-Газар тариалангийн бүс нутгаар ямар байх вэ. Ургац хураалтад муугаар нөлөөлөх үү?

-Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар энэ сарын 25-26-нд шилжих шөнө  нойтон цас орно. Гэхдээ ургац дарагдах хэмжээний их цас орохгүй. Цаг агаарын таагүй үзэгдэл ургац хураалтад нөлөөлнө.

Улаанбаатарт цаг агаар ямар байх вэ?

-Улаанбаатарт маргаашнаас эхлэн цас орох магадлалтай. Ихэвчлэн бороо орно.

Эх сурвалж: news.mn

scroll to top