Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Увс аймагт бороо, Завхан аймагт цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 18-20 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсэж 2-7 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-29-нд нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2. Обьектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Хараа багийн 1 дүгээр хэсэгт.  /аймгийн төвөөс баруун урд зүгт 167 км, сумын төвөөс хойд зүгт 1 км /-т зоогийн газарт гал гарч байна гэсэн дуудлагаар /09.24-ний өдрийн 09:55 цагт/ тус аймгийн Баянгол сумын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 09:58 цагт очиход иргэн И-ийн эзэмшлийн 9х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 давхрын хоол бэлтгэлийн өрөөнд гал гарч байсныг 16 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороонд Сод дээд сургуулийн 2 давхарт гал гарч байна гэсэн дуудлагаар /20:29 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:34 цагт очиход эзэн тодорхойгүй 5х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 3х5 метрийн хэмжээтэй өрөөнд матрас шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 22 дугаар хороо, Алтан Өлгий өгсөх замд машин шатаж байна гэсэн дуудлагаар /23:53 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:02 цагт очиход иргэн Б-ын СЛС-350 загварын автомашин бүрэн, шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 5 дугаар баг “Дэнж” хорооллын 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /09.25-ны өдрийн 05:01 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 05:03 цагт очиж, 8х6 хэмжээтэй тоосгон байшингийн галлагааны хэсэгт гал гарч байсныг 46 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймаг, Эрдэнэбулган. Цагаандаваа багийн 40 дүгээр гудамжинд иргэн Г 09.14-ний өдрийн 09:40 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тул Эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 09.18-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 1 эрэлч нохойтой 09.18-ны өдрийн 11:20 цагаас иргэн Г/32 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Цагаандаваа багийн “Булган” уул орчмоор нийт 20 км-т зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:28 цагт түр зогсоож, 09.19-ний өдөр ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон. 09.24-ний өдрийн 10:45 цагт ар гэр нь дахин хүсэлт гаргасны  дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид, ар гэрийнхний хамт 11:42 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Булган уулын баруун зүүн энгэр, Цагаан давааны зүүн энгэр нийт 45 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт ар гэрийн хүсэлтийг үндэслэн, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргын шийдвэрээр эрлийн ажиллагааг түр зогсоосон.     

Говь-Алтай аймаг, Шарга сум. Улаантуг багийн “Булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 87 км-т/ тус багийн малчин иргэн Б. /68 настай, эрэгтэй/ 09.24-ний өглөө 08:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон дуудлагыг 09.25-ны 00:32 цагт хүлээн авсан.

Тус сумын багийн даргаар ахлуулсан нутгийн иргэд 09.25-ны өдрийн 00:50 цагт, аймгийн төвөөс, нэмэлтээр Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 09:25-ны 01:20 цагт сумын төвөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр хөдөлгөөн үйлдсэн. Тус иргэн Б/65 настай эрэгтэй/ 03:02 цагт гэртээ ирсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top