Завхан аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” цахим зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөнийг Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ядамжав удирдаж явууллаа.
Зөвлөгөөнд Онцгой байдлын газрын болон Тосонцэнгэл, Улиастай, Тэс сумдын гал түймэр унтраах, аврах 39, 43, 57 дугаар ангийн алба хаагчид, улсын нөөцийн цэг салбарын ажилчид хамрагдав.
Монгол Улсын Засгийн газраас болон бусад агентлагуудаас “сахилга хариуцлага, дэг журмыг дээшлүүлэх” талаар гаргасан эрх зүйн актуудыг танилцууллаа.
Зөвлөгөөнөөс алба хаагч бүр “Сахилга хариуцлагаа дээшлүүлж, дэг журмыг сахиж ажиллах талаар УРИАЛГА гарган гарын үсгээ зурж баталгаажуулсан юм.
Зөвлөгөөнд оролцогчдод Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, албаны сахилга хариуцлагаа дээшлүүлж, дэг журмыг сахиж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, ажлын амжилт хүслээ гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.