Гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль танхимын сургалтаар эхэллээ

2Y1A6920-1.jpg

Монгол Улсын Шадар сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Баянхонгор аймагт энэ сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль өнөөдөр танхимын сургалтаар эхэллээ.

Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан оролцож, аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд дадлага сургуулилтад идэвхтэй оролцохыг үүрэг болголоо.

Танхимын сургалтыг ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа А.Алтанбагана “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлээр эхлүүлсэн юм.

Танхимын сургалтаар аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах 14 албадын удирдах бүрэлдэхүүн  “Гамшгийн менежмент, гэнэтийн ослын үеийн удирдлагын тогтолцоо, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээ, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал” сэдвээр онолын сургалтад хамрагдаж, цагийн байдлын өгөгдлийн дагуу бүлгээр ажиллана гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top