ДАШТ:ОУХМ Б.Шоовдор гуравдахь хүрэл медалиа хүртлээ

244634522_4767243789967070_8773260834568992800_n.jpg

  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Шоовдор Норвеги улсын Осло хотноо энэ сарын 02-08-ны өдрүүдэд болсон “Осло-2021” ДАШТ-ийн 59 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрээр сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-д тасралтгүй оролцож, дараалан гурав дахь хүрэл медалиа хүртээд байна.

  ОУХМ Б.Шоовдор нь  “Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ийн хүрэл, Азийн АШТ-ийн хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” олон улсын тэмцээний гурван удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

scroll to top