УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн төвийн ажилтан, алба хаагчдад батлагдсан аргачлалын дагуу явцын үнэлгээг зохион байгуулахад анхаарах асуудал, зорилго, чиглэлийг танилцуулж, мэдээлэл өгөх сургалтыг Нэгдсэн шуурхай штабаас цахимаар зохион байгууллаа.
Сургалтад Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, ДЭМБ-ын мэргэжилтнүүд оролцож, коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлал, дүгнэлт гаргахад анхаарах асуудлуудыг ажилтан, алба хаагчдад танилцуулж, асуултуудад хариулт өгсөн юм.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг хийснээр хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах боломж бүрдэнэ гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.