“Аврагч” хөлбөмбөгийн баг дээд лигт эхний ялалтаа авлаа

240603209_2024853984334932_6930527111477132849_n-721t6tqjdqkus33xucw1cdxjwzt8tjnj569dmubvio0.jpg

Монголын Хөл бөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох футзалын дээд лиг 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхэллээ. Тус лигт нийт 10 баг өрсөлдөж байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдаас бүрдсэн “Аврагч” хөлбөмбөгийн баг өчигдөр “Эрхэс” багтай эхний тоглолтоо хийлээ. Тоглолт 4:3 харьцаатайгаар буюу “Аврагч” хөлбөмбөгийн багийн ялалтаар дуусч, дээд лигийн эхний тоглолтоо хийж, эхний ялалтаа ийнхүү авлаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос мэдээллээ.

scroll to top