Алба хаагчид харилцааны сэтгэлзүйн сургалтанд хамрагдав

IMG_1206-723c74bgtigab8ae5fmw6302sbj1kng74pvkpxsmbeo.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсээс Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,  аврах 34, 74 дүгээр ангийн  алба хаагчдад  харилцааны сэтгэлзүйн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт сэргээн заслын төв-113-р анги”-ийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, ахлах дэслэгч  Ц.Энхтуяа алба хаагчдад ажлын байрны харилцаа, хандлага, сэтгэлзүй, стресс тайлах арга зэрэг сэдвийн хүрээнд удирдан явуулсан юм.

Мөн ажлаас халшрах хам шинжийн судалгаа авч, Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны бүрэлдэхүүнийг оролцуулан хандлагаар анагаах тухай фокус ярилцлага хийлээ.

Энэхүү сургалт нь алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах, стрессийн түвшин бууруулж, ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top