УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ-тэй хамтран аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд короновируст халдварт /КОВИД-19/-ын үеийн тандалт, хариу арга хэмжээний чиглэлээр зохион байгуулж буй цахим сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн цахим сургалтаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн тусламж, үйлчилгээнд мөрдөж байгаа эрх зүйн баримт бичгүүд”, “Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн эмчилгээний удирдамж”, “Дасан зохицоход халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах вэ?”, “Хөдөө орон нутгийн онцлогт тохируулсан тусгаарлалтын талаарх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх” зэрэг нийт зургаан сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр зэрэг нийт зургаан аймгийн 68 сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.