Салааны захирагч нар сургалтад хамрагдаж байна

IMG_1245.jpg

Бүгд Найрамдах Франц Улсад үйлдвэрлэгдсэн “РИНО” загварын гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг ашиглах, алба хаагчдыг дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байна.

РИНО загварын автомашины багаж зэвсэглэмжийн ашиглалт, ажиллах зарчим, нүүрс төрөгчийн гал унтраагуурын ашиглалт, аюулгүй байдал,  гал унтраах арга зүй, гал түймэр унтраах үеийн хайгуулын ажиллагаа зэрэг сэдвүүдээр хичээл сургалт явагдаж байгаа юм.

Сургалтанд НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах ангиудын Салааны захирагч нар хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top