“Чингис хаан” ОУНБ-д халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний үзүүлэх сургууль зохион байгуулав

21-03.jpg

ЭМЯ, МХЕГ, ОБЕГ, ХӨСҮТ, ИНЕГ, ДЭМБ хамтран “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

Үзүүлэх сургууль танхимын сургалт, бодит орчин дахь дадлага сургуулилт гэсэн хоёр хэлбэрээр явагдсан юм.

Танхимын сургалтаар “Короавируст халдвар(Ковид-19)-ын үеийн хилийн мэргэжлийн хяналт, шалгалт”, “Боомт дахь Короавируст халдвар(Ковид-19)-аас сэргийлэх хариу арга хэмжээ”, “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”, “Короавируст халдвар(Ковид-19)-ын эрсдэлийн үнэлгээ”, Монгол Улсын “Короавируст халдвар(Ковид-19)-ын нөхцөл байдал, тархварын судалгаа, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гаалийн хяналт, шалгалт, цар тахлын нөхцөл байдлын үед хийлийн нэвтрэх цэгт ГИХГ-ын оролцоо, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдвараас сэргийлэх дэглэм сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Харин дадлага сургуулийг бодит байдалтай уялдуулан олон улсын нислэгээр ирсэн иргэдийг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаан дээр явуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top