Нэрийн бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг болов

22-12.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “ДССЗТөв-113” дугаар анги “Онцгой жаргалант” сувиллын нэрийн бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр “Онцгой жаргалант” сувиллын өөрсдийн үйлдвэрлэсэн биеийн тамир, дархлааг дэмжих эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн болон эрүүл хоол, хүнсний үйлдвэрлэлийн 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулсан юм.

Тухайлбал, уушги цэвэршүүлэх нарсны боргоцойны цай, дархлааны цай, бүтэн өдрийн хоргүйжүүлэх эрүүл хоолны багцыг гаргаж, нэрийн бууз, царцаамаг, цуунд дарсан саримс, зургаан төрлийн шанзтай еэвэн, бөмбөлөг, гурилгүй бялуу, спартак, мүүс бялуу, эмт төөнүүр, давсан жин зэрэг бүтээгдэхүүнийг шинээр гаргасан байна.

ДССЗТөв-113” дугаар анги “Онцгой жаргалант” сувиллын хамт олон эмийн ургамлаа өөрсдөө түүж, боловсруулан уламжлалт аргаар эмчилгээний бүтээгдэхүүнээ хийдгээрээ онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top