Ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулав

27-15.jpg

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан НОЫГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс алба хаагчдын дунд “Ажил мэргэжлийн аварга” шалгаруулах сорилт тэмцээнийг зохион байгууллаа.

Сорилт, тэмцээнд гурван Гал түймэр унтраах, аврах ангийн багууд оролцож, хурд хүч, авхаалж, ур чадвараа дайчлан өрсөлдсөн юм.

Улмаар өгөгдсөн даалгаврыг 6 минут 31 секундэд хийж гүйцэтгэсэн амжилтаар Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн дэслэгч Э.Ганбатаар ахлуулсан хоёрдугаар салаа тэргүүллээ гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top