Гал түймэр унтраах үндсэн албаны шинэ автомашинуудыг зүгшрүүлэв

28-8.jpg

Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газарт нийлүүлэгдсэн РИНО загварын гал түймэр унтраах үндсэн албаны 11 автомашиныг зүгшрүүлэх дадлагыг  2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүрэг хүртэлх замд зохион байгуулав.

Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд гал түймэр унтраах үндсэн албаны шинэ автомашинуудыг танилцуулж, байлдааны тархалт хийж усан хөшиг татан, лафитны хошуу ажиллуулах зэрэг үзүүлэх сургууль зохион байгуулж байна.

Зүгшрүүлэх дадлагыг НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдаж, бүтцийн нэгжүүдийн нийт 60 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top